Categories
мэдээ нийгэм

Цаазын ял сонссон Н.Золзаяагийн гомдлыг Малайзад хэлэлцэнэ

Монгол Улсын иргэн Н.Золзаяа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонсоод байгаа юм. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. шүүх хурал өнөөдөр болох юм байна. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд шүүх хурлын дараа хэвлэлийнхэнд шаардлагатай мэдээллийг өгөх аж. Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *