ЭМСЯ-ны Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэгээс Элэгний С вирусийн “Харвони” эмийн талаар тодрууллаа.
-“Харвони” эм орж ирэх хэвээрээ. Хугацааны хувьд арваннэгдүгээр сарын дундуур байснаа арванхоёрдугаар сарын сүүлээр болсон. Үйлдвэрлэгч компани “Тодорхой хугацаагаар хойшлууллаа” гэсэн мэдээлэл ирүүлсэн юм. Эмч өвчтөнүүд бэлтгэл хангасан. Өвчтөнүүд бүртгүүлсэн, шинжилгээ өгсөн. С вирусийн идэвхжил өндөртэй, зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдэд уг эмийг бичиж байгаа. Эхний ээлжинд 1600 хүн тун орж ирнэ. Өдий тооны өвчтөн энэ эмийг гурван сарын хугацаанд хэрэглэх хэмжээний эм орж ирэх юм. Тухайн өвчтөн гэртээ ойролцоох эмийн сандаа хандаж, регистрийн дугаараа хэлэхэд жор гарч ирнэ. Эхний нэг сарын эмийг өгнө. Сарын дараа хоосон саваа эмийн сандаа буцааж өгөөд хоёр дахь сарын эмээ авах юм. Энэ нь 94 ам.долларын эм. “Хүртээмж” хөтөлбөрийн дагуу 1200 долларын үнэтэй орж ирж байгаа учраас дамлан худалдахаас сэргийлж ийм арга хэмжээ авч байгаа юм. Цаашдаа эмийн тоо нэмэгдээд явна гэв.