Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт та бидний ярьдагаар Сансарт байрлах “Барилга мега стор”-д Монголын урлагийн музейн нээлтээ хийлээ. Урлагийн бүтээлийг дээдлэгч, цуглуулагч Должидийн Батбаярын санаачлан байгуулсан уг музейн нь манай улсын урлагийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Музей Монголын орчин үеийн урлагийн , хүрэл зэвсэгийн үеийн гээд үндсэн дөрөв болон дэд танхимтай. Эхний танхимд манай орчин үеийн зураачдын шилдэг бүтээлүүдийг тавьжээ. XVII-XIX үеийн угсаатны зүй танхимд хүрэл зэвсгийн үед хэрэглэж байсан ховор эд зүйлс, сархинаган тоонотой эртний монгол гэрийн үүд хэсэг, тухайн үед уран бүтээлээ туурвиж байсан өндөр гэгээн Занабазарын бүтээсэн ногоон Дарь эх, танка зураг болон бурхдын цутгамал зэрэг ховорт тооцогдог эртний урлагийн бүтээлүүд зэрэг олон сонирхолтой үзмэрүүд тус музейд тавигдсан байна.
Монголын урлагийн музейн нь “Од” галерейтэй. Музейн энэ хэсэг нь Монголын болон гадаадын зураачид, цуглуулагчдад бүтээлээ олны хүртээл болгох сайхан боломжийг олгох юм. Үзэгчдэд үнэгүй үйлчлэх энэ танхимд уран бүтээлчид цугларч, үзэгчид ая тухтай саатан урлагийн талаар ном товхимолыг үзэж, уулзалт, лекц зохион байгуулж болно. Монгол урлагийн түүхийн толь болсон тус музейд морилон саатсан хэн бүхэн урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй сонирхолтой үзмэрүүдтэй танилцах юм.