Categories
гадаад мэдээ

Бельгид 16 хүнийг баривчилжээ

Бельгийн цагдаа нар Парисын халдлагын сэжигтэн Салах Абдесламыг баривчлахаар тусгай ажиллагаа явуулжээ. Цагдаа нар Бельгийн нийслэл Брюссель болон Шарлеруа хотноо нийт 22 байршилд тусгай ажиллагаа явуулж, 16 хүнийг баривчилсан байна. Гэвч Парисын халдлагын сэжигтэн Салах Абдесламыг барьж чадаагүй аж. Моленбеек дахь ажиллагааны үеэр цагдаа нар хоёр удаа гал нээж, нэг сэжигтэн шархаджээ.

Брюссельд болзошгүй халдлагаас сэрэмжлэн анхаарал сэрэмжийг дээшлүүлж, сургууль, их сургууль, метро зэргийг хаасан хэвээр байгааг Бельгийн ерөнхий сайд Шарл Мишелийн мэдээлэв.

Францын нийслэл Парис хотноо /XI.13/ гарсан халдлагын үлдсэн ганц сэжигтэн Салах Абдеслам Брюссельд бүгж байгаа хэмээн үзжээ. Абдесламын ах дүүсийн нэг Мухаммед баривчлагдаж, Брахим нь Парист амиа золиосолсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *