Categories
мэдээ нийгэм

Голын мөс цөмөрч болзошгүйг анхаарууллаа

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан” нуураас хужир ачиж байсан “Фуссо” загварын 4,5 тооннын даацтай автомашин нуурын усанд цөмөрч суусан явдал болжээ.

Энэхүү дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, орон нутгаас 15 хүн зургаан техник хэрэгсэлтэйгээр татан гаргах ажиллагааг зохион байгуулсан байна.

Уг автомашин нь нуурын эргээс дотогш нэг км, хужир ачдаг арлаас 30 орчим метр зайд усанд автсан аж.

Иймд Онцгой байдлын ерөнхий газраас голын мөс цөмөрч болзошгүйг иргэдэд анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *