Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл “Исламын улс”-тай дайтах саналыг дэмжжээ

Франц улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд “олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байгаа” Исламын улс бүлэглэлтэй дайтах санал оруулсныг тус зөвлөлийн 15 гишүүн улс санал нэгтэйгээр дэмжсэн байна. Аюулгүйн Зөвлөлийн гаргасан шийдвэрт “Сири, Ирак дахь тус бүлгийн хяналтанд байгаа газар нутаг дээр гишүүн орнууд шаардлагатай бүх арга хэмжээг авах…” гэж заажээ.

Энэ үеэр ОХУ террористуудыг санхүүжүүлж байгаа эх үүсвэрүүдийг таслан зогсоохыг мөн уриалжээ. Өнгөрсөн даваа гаригт ерөнхийлөгч В.Путин Исламын улс бүлэглэлийг 40 орчим улс далдуур санхүүжүүлж байдгийг дэлгэсэн.

Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр гарснаар олон улсын цэргийн эвсэл Исламын улс бүлэглэлийн хяналтанд байгаа газар нутагт газраар байлдааны ажиллагаа явуулах боломж нээгдэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *