Categories
мэдээ улс-төр

Ард нийтийн санал асуух төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард түмний
санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд
гишүүдийн 55.1 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн
үзлээ. Монгол Улсын Үндсэн хуульд
өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар өргөн мэдүүлэхдээ
Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
давхар мэдүүлсэн юм. Хуулийг өргөн мэдүүлсэн нь ард түмнээс Үндсэн хуульд
өөрчлөлт оруулахыг дэмжих үү, үгүй юу гэж санал авах болсонтой холбоотой. Санал
асуулгын хуулийг УИХ-аас 1995 онд баталсан ч нэг ч удаа хэрэглээгүй. Харин одоо
өөрчлөлт оруулахгүй бол хуучирсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *