Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шөнийн цагаар цахилгааны тарифыг 50 хувиар бууруулна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулж байна. С.Оюун: Агаарын
бохирдлыг бууруулах санг татан буулгасан. Энэ онд хэдэн удаа агаарын бохирдлыг
бууруулах чиглэлээр хуралдсан бэ? Та Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний
хорооны дарга хүн. Ирэх онд агаарын бохирдлын талаар авч хэрэгжүүлэх төсөв 0
төгрөг тусгасан. Агаарын бохирдлыг бууруулахад газаар шийднэ гэж байсан.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Энэ жилийн төсөв дээр агаарын бохирдолтой тэмцэхэд
5 орчим тэрбум төгрөг тусгасан. Агаарын бохирдолтой тэмцэх Үндэсний хороо
хуралдаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв алхам хийжүүлэх, орон
сууцжуулах асуудал. Энэ жил төсөвлөсөн 5 тэрбум төгрөг дээрээ үндэслээд
бодлогоо үргэлжлүүлээд явна. Байгалийн хийн, нүүрснээс гаргах хийн үйлдвэр
байгуулна. Нүүрснээс хий боловсруулах асуудал технологийн үйл ажиллагаа нэмж
шаардагдаж байгаа. Байгалийн хий нь Тавантолгойн бассейнийг үндэслэнэ. Хийн
үйлдвэрүүдээ байгуулна. Шахмал түлшний үйлдвэр асуудлуудаа шийдсэн байгаа. 10
орчим мянган өрхийг шахмал түлшийг татаастай шилжүүлнэ. Энэ жилээс цахилгаан
халаагуураар дэмжих үүднээс шөнийн цагийн цахилгааны тарифыг 50 хувиар
бууруулна. С.Одонтуяа: 2016 онд орлогоо нэмэгдүүлэх тал дээр төсвийн албан
хаагчдын оффисын талбайг багасгавал яаж байна. Хэмнэлт эндээс эхэлвэл ямар вэ?
Нэг хүүхдийн цэцэрлэгийн стандарттай холбогдуулж зарим оффисыг хүүхдийн
цэцэрлэгт өгвөл яаж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Энэ жилийн төсөв батлахтай
холбогдуулаад бид тодорхой хэмжээний байгууллагуудыг зохицуулах асуудал орсон.
Оффисын стандартын ам метрийн асуудлыг шийднэ. Он дуусахаас өмнө энэ асуудлыг
шийднэ. Агентлагуудыг нэгтгэхтэй холбоотой оффисын асуудал ч яригдаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *