Амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас, гэмт хэргийн 113, зөрчлийн 1431, зам тээврийн ослын 308 бүртгэгдсэн байна.
Гэмт хэргийн шинжтэй 67 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 45 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.
Тухайлбал дээрэмдэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 3, хулгайлах гэмт хэрэг 27, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 8, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 13 гарчээ.
Түүнчлэн 6 удаагийн осол бүртгэгдэж 15 хүн гэмтсэн гэх мэдээ байна.
Мөн золгүй байдлаар долоон хүн нас барсан талаар Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.