Монголын Залуучуудын Холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар
өрнүүлж байгаа бөгөөд “Хулгайчгүй
Монгол” хөдөлгөөнийхөн орон нутгийн уулзалтаа Дархан-Уул аймгаас эхэллээ. Уг
уулзалтаар Хар/Цагаан жагсаалт гаргах журам танилцуулж, жагсаалтын судалгааны
санал асуулга аван иргэдийн санал бодлыг хуваалцсан юм. Уулзалтын эхэнд МЗХ-ны
ерөнхийлөгч А. Мөнхбат лекц уншсан бөгөөд “МЗХ бол бүх цаг үеийн
туршид Монголын хөгжлийн хөдөлгүүр байсан. Дархан,
Эрдэнэтийг босгосон, атрын аяныг эхлүүлсэн гээд өнгөтэй өөдтэй болгон МЗХ-той
холбоотой байдаг. Одоо дараагийн бүтээн байгуулалт, өөрчлөлт
шинэчлэлтийн үеийг бид өөрсдөө эхлүүлье” хэмээн уриаллаа.