Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчддад зориулсан барилгууд энэ онд багтаж ашиглалтад орно.
Тодруулбал, Батлан хамгаалах салбарынхны алба хаагчиддаа зориулан бариулсан нэгдсэн эмнэлгийн шинэ байр, Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, Тэмүүжин-Өрлөг цэргийн дунд сургуулийн хичээлийн шинэ байр, БХИС-ийн Спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалт энэ ондоо багтаад дуусах аж.
Барилга гүйцэтгэгч хувийн компаниудаас болж ашиглалтад орох хугацаа нь удааширсан гэх тус салбарын байрнууд эхнээсээ ашиглалтад орж эхэлсэн юм. Тухайлбал, өнгөрсөн саруудад Баян-Өлгий аймагт цэргийн алба хаагчдын 40 айлын орон сууц, Ховд аймагт Зэвсэгт хүчний баруун бүсийн Сургалтын төв, нийслэлийн Баянзүрх дүүрэгт албан тушаалын 63 айлын орон сууц тус тус дуусгавар болж ашиглалтад орсон аж.