Өнөөдөр залуучууд болон ахмадын дэлхийн аварга, Европ, Азийн аврага, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ-ын болон ОХУ-ын дөрвөн удаагийн аварга, ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит тэмцээн эхэлж байна. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт насанд хүрэгчдийн болон олон улсын залуучуудын ХХIII дахь удаагийн энэ тэмцээн хоёр өдөр үргэлжлэх юм.
23 хүртэлх насны залуучууд 52, 57, 61, 65, 70, 74, 86, 97 кг-ын жингүүдэд өрсөлдөх тус тэмцээнд манай улсаас дараах тамирчид оролцож байна.
З.Занабазар – 55 кг /ҮБТДС/
Г.Отгонбаатар – 60 кг /”Гацуурт–Олимп” клуб/
Ц.Ганзориг – 60 кг /”Гацуурт-Олимп” клуб/
Н.Амарсайхан – 60 кг /”Харгант цамхаг” клуб/
Ц.Чингис – 66 кг /”Ганьт” клуб/
Ц.Цогтхүү – 66 кг /”Ганьт” клуб/
Г.Ханбүргэд – 66 кг /”Алдар” спорт хороо/
Б.Бямбадорж – 74 кг /”Алдар” спорт хороо/
Батзул – 97 кг /”Хангарьд” клуб/
Б.Бигармижид – 84 кг /”Харгант цамхаг” клуб/
Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар ажиллаж байна.