Өчигдөр Завхан аймгийн Яруу сумын модон гүүрээр 30 тоннын даацтай шатахуун тээвэрлэгч автомашин зорчих үед нурсан байна. Сумын Засаг дарга
О.Энхбатаас тодруулахад “Загастайн
даваа орчимд тэсэлгээ хийгээд, зам хаасан учраас аймгийн төв, урд сумд руу
зорчих автомашинууд манай сумаар дайрч явж байгаа. Уг нь тус гүүрээр 8 тонноос илүү даацын автомашин зорчихыг
хориглодог. Шатахуун асгарсан
нь гайгүй байна. Хувийн тэрэг байсан юм билээ. Өөр нэг машин ирээд шатахууныг
нь юүлээд явлаа. Манай сумын энэ гүүр 1970-аад оны үед баригдсан. Их хуучны
гүүр. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр жилд урсгал засвар хийгддэг” гэсэн юм.