Жил бүрийн 10-р сарын 28-нд Олон Улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс дэлхийн жүдогийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж тав дахь жилтэйгээ золгож байна.
Энэ өдрийг IJF-ээс ЭВ НЭГДЭЛ уриан доор зохион байгуулахаар болжээ. Монголын жүдо бөхийн холбоо өнөөдөр 11:00 цагаас Спортын төв ордоны бэлтгэлийн зааланд арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
“Астана-2015” ДАШТ-ий медальтнууд нээлттэй бэлтгэл хийж, Монголын Жүдо академийн тамирчид үзүүлэх тоглолтыг хийж, ахмад тамирчид санал бодлоо солилцож тамирчдад зөвлөгөө өгөх юм байна.