Categories
мэдээ нийгэм

“Их хотын хямдрал” худалдаа ирэх 7 хоногт болно

Нийслэл
Улаанбаатар хотын 376 жилийн ойг угтсан олон ажлуудын нэг нь “Их хотын
хямдрал -376” худалдаа юм. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг
хямдралт худалдаа энэ сарын 29-ний өдөр 11:40 цагт Чингисийн талбайд
нээнэ.

Энэ удаагийн
хямдралт худалдаанд нийслэл хотын 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага
бараө бүтээгдэхүүнээ 10-70 хувийн хямдралтай худалдаалах бөгөөд үндэсний
үйлдвэрлэгч компаниуд болох ноос ноолуурын холбоо, арьс ширний холбоод
нэгдэж байна. Зохион байгуулагчдын зүгээс хувиараа бизнес эрхлэгч
иргэдийг ч оролцох боломжтойг дурьдлаа.

Учир нь
Чингисийн талбайд болох энэхүү үйл ажиллагаанд иргэдийн асар майхныг нь
үнэ төлбөргүйгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Захирагчийн
ажлын албанаас гаргаж өгөх юм байна. Энэ өдөр зөвхөн хямдрал тохиогоод
зогсохгүй, 5-10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн
бичгээр нийслэлийн азтанг тодруулан шагнана.

Хямдралт
худалдаанд оролцогчдын төлөөлөл болж НВЦ компани Чингисийн талбайд
дөрвөн цэг дээр тахианы мах болон, 200-240 төгрөгний үнэтэй өндөгөө
борлуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *