Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинзо Абэ өнөөдрийн айлчлалаараа юу хийсэн бэ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Монголд Улсад айлчиллаа. Дөрвөн цагийн айлчлалаараа тэрбээр дараах зүйлийг амжуулжээ.

Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, “Их тэнгэр” цогцолборт Ерөнхийлөгчийн өргөөнд зочилсон. Энэ үеэр тэргүүн хатагтай Х.Болормаа Японы Ерөнхий сайдын гэргий Акиэ Абэг тусгайлан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хатагтай Х.Болормаа өөрийн санаачлан үүсгэн байгуулсан “Болор сан”, “Халамжит гэр бүл” төв болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ын үйл ажиллаагааны талаар танилцуулав. Мөн хатагтай Акиэ Абэ “Болор сан”-гийн хүүхдүүдийн бэсрэг тоглолт үзэж сонирхлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзалт хийсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийхэн хоорондын харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн хоёр тал бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотлов.

Чуулганы танхимд саатаж, УИХ-ын даргатай уулзав

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ш.Абэд “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-т тусгасан ажлууд эхнээсээ биеллээ олж, хэлэлцээ нь 3 жил гаруй үргэлжилсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-т гарын үсэг зурж, хоёр орны парламент соёрхон баталсанд сэтгэл хангалуун байна. Цаашид ЕРА-д түшиглэн японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, Эдийн засгийн хэлхээ холбоонд нэгдэх эрмэлзэлтэй байна гэсэн юм.Мөн тэд уулзалтын үеэр улс төр, эдийн засгийн зарим асуудлаар санал солилцов.

Түүнчлэн Японы Ерөнхий сайд Ш.Абэ дахь Япон цэргийн дурсгалын цогцолборт гэргий Акие Абэгийн хамт хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *