Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн яам, Монголын барилгачин залуучуудын холбоо, Монголын залуучуудын холбоо, Глобал Ивэнт ХХК хамтран “Шинэ орон сууцны үнэ тохиролцох экспо”-г “Аса” циркэд зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ энэ сарын 23-25-нд болох юм.
Яармагийн үеэр хэрэглэгчид хүссэн байрныхаа үнийг борлуулагч талтайгаа тохиролцож шууд болон 10 хувийн урьдчилгаагаар авах боломжтой талаар Барилгачин залуучуудын холбооныхон мэдээллээ.