Categories
гадаад мэдээ

Иерусалимд хутгатай этгээд халдлага үйлдэв

Израйлийн
эрх баригчид палестинчуудыг Иерусалим хотноо нэвтрэхийг хориглосноос
болж тус улсын иргэд дургүйцлээ илэрхийлэн халдлага үйлдэх нь ихэссэн
байна. Өнгөрөгч долоо хоногт палестинчууд Израйлийн томоохон хотуудад
дараалласан халдлага үйлдэж, 10 гаруй хүний аминд хүрчээ.

Халдлагуудаас болж тус улс хамгаалалтаа
нэмэгдүүлж, палестинчууд амьдардаг хороолол, дүүрэгт зэвсэгтэй цагдаа
нарыг байршуулж, хөл хорио тогтоогоод байгаа юм. Тэгвэл дээрх хоригийг
эсэргүүцсэн 16 настай Палестин хүү өчигдөр 14.00 цагт Иерусалим хотын
Хеброн дүүрэгт халдлага үйлдэж, гурван иргэний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Хүү хутгаар хүний аминд хүрсэн бөгөөд
цагдаагийнхан түүнийг буудаж, аюулгүй болгосон байна. Гэрчүүдийн
мэдээлснээр “Хүү цагдаа нарыг буу гаргаж ирэх үед амийг нь өршөөхийг
гуйж, ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хэлсэн. Цагдаа нар хүүгийн
үгийн үл тоон буудан хороосон” гэжээ.

Газын зурвасын нөхцөл байдал хүндэрч
Израйлийн тусгай хүчин хэт даврагч “Хамас” бүлэглэлд цохилт өгч эхэлжээ.
Хоёр улсын дунд өрнөж буй хямралаас үүдэж Израйлийн Ерөнхий сайд
Бенжамин Нетаньяху өнгөрөгч баасан гаригт Палестины удирдагч Мухмад
Аббастай уулзах санал тавьсан. “Одоогоор саналын хариу иргээгүй байна”
хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт мэдээлсэн
байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *