“Их дуулга” тэмцээнд 84 орны 440 жүдоч өрсөлдөж байна.”Их дуулга”-д түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль 300, хүрэл медаль 200 оноо, шагналт V 100 оноо, шагналт VII 80 оноо тус тус нэмнэ.
Тэгвэл жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Парисын “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 48кг-д Мөнхбатын Уранцэцэг түрүүллээ. Тэрээр аваргын төлөө Бельгийн Чарлин ван Сниктэй барилдаж юүко үнэлгээгээр буулгаж авав.
Тэрээр “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай болж байна.
Харин энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн төрлөөс Д.Төмөрхүлэг алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр аваргын төлөө Украйны алдарт жүдоч дэлхийн таван удаагийн медальт Георгий Зантараятай таарч, юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө ялав.
Мөн тэмцээний 60кг-д Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Тэрээр хагас шигшээд 2013 оны дэлхийн аварга Японы Такато Наохисатой барилдаж цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Хүрэл медалийн төлөө Голландын бөх Жороенийг дөрөв дэх минутад цэвэр ялсан юм.
Мөн 57 кг-ын жинд Д.Сумъяа мөнгөн медаль хүртлээ.