Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг З.Энхболдод шаардлага хүргүүлсэн байна

УИХ-ын дарга З.Энхболдод хандан Н.Алтанхуяг гишүүнээс албан шаардлага хүргүүлжээ. Тэрбээр уг шаардлагадаа “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны тавдугаар сарын 8-нд санаачлан зургадугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд дэмжиж, 2015 оны зургадугаар сарын 16-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэн. Харин зургадугаар сарын 17-нд Авилгатай тэмцэх газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан албан бичиг ирүүлж, улмаар тэр өдрөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад хандан бичиг ирүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад явж байсан хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоосон. Хаврын ээлжит чуулганы үеэр энэ хууль бус үйлдлээ зогсоохыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөс шаардсан боловч хэлэлцүүлэлгүй хаврын ээлжит чуулган болон зуны хоёр ээлжит бус чуулганы дөрвөн сарын хугацааг өнгөрөөлөө. Иймд дөрвөн сарын өмнө хэлэлцэгдэж эхэлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн энэ чуулганаар яаралтай хэлэлцүүлнэүү гэж УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ” гэсэн албан бичиг хүргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *