Categories
мэдээ нийгэм

Визийн мэдээллийн системийг Монгол Улсад нэвтрүүлж эхэллээ

Европын комиссын тогтоолын дагуу энэ даваа гарагаас буюу 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Шенгений орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд визийн мэдээллийн системийг Монгол Улсад нэвтрүүлж байна.

Монгол Улсаас гадна БНХАУ, Япон,БНСУ зэрэг Зүүн Азийн орнууд дахь визийн хэлтэс мөн өнөөдрөөс эхлэн Визийн мэдээллийн системийн төв мэдээллийн санд холбогдож байгаа аж. Европын Комиссын тогтоолын дагуу 2011 оны аравдугаар сарын 11-нээс хойш виз мэдүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах, хилийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх зорилготой энэхүү системийг нэвтрүүлж эхэлсэн байна.

2015 оны эцэс гэхэд дэлхий даяар Шенгений улс орнуудын бүх визийн хэлтсийг Визийн мэдээллийн системд холбосон байх юм байна. Ингэснээр Шенгений орнууд визийн мэдээллийг өөр хоорондоо солилцоход хялбар болохоос гадна виз авахад амар хялбар болж байгааг ХБНГУ-ын Монгол дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Гарч буй гол өөрчлөлт нь анх удаа Шенгений виз мэдүүлж буй иргэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулалгүй, биометрийн мэдээлэл (хурууны хээ болон гэрэл зураг)-ийг өгөхийн тулд өөрийн биеэр очиж виз мэдүүлэх юм байна.

Харин Төр, Засгийн газрын тэргүүн нар болон албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид, 12-оос доош насны хүүхэд, биеэр ирэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрх шаардлагаас чөлөөлөгдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *