Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эртний олдвор хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Өвөрхангай аймгийн Уянга сумаас палеонтологийн олдвор буюу эртний амьтны чулуужсан толгой олдсон, улмаар хулгайд алдагдсан талаар бид өнөөдөр өглөө та бүхэнд мэдээлсэн. Дөнгөж сая тус аймгийн цагдаагийн хэлтэсээс авсан мэдээллээр уг олдворыг хулгайлсан этгээдүүдийг баривчилсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэн хэлэхдээ “Өвөрхангай аймгийн Уянга сумын 6-р баг, Бөөрөлжүүт гэх газар алт олборлож байсан компанийн эксковаторийн шанаганд нэр нь үл мэдэгдэх том хэмжээтэй амьтны толгойг олж, мэргэжлийн байгууллагад шинжлүүлэхээр хадгалж байх үед хулгайд алдагдсан. Энэхүү хэргийг тус аймгийн Арвайхээр сумын харьяат З, Б нар нь бүлэглэн үйлдсэнийг нь Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна” хэмээлээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар дээрх олдвор нь 10-15 мянган жилийн өмнөх мөстлөгийн үед амьдарч байсан савагт хирс гэх эртний амьтны толгой байж болзошгүй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *