Categories
мэдээ нийгэм

Ж.Амарсанаа: Транс өөхийг нэг удаа идэхэд л организмаас хоёр жилийн дараа гадагшилдаг

Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаа Хүнсний аюулгүй байдал тэр дундаа, хүн амын транс өөхний хэрэглээ маш өндөр байгаа учир татгалзах уриалга гарган мэдээлэл хийлээ.

ТРАНС ӨӨХ ГЭЖ ЮУ ВЭ?

Бидний хэрэглэж буй өөх тосыг дотор нь сайн тос, муу тос, аюултай тос гэж гурав ангилдаг бөгөөд транс тос аюултай тосны ангилалд багтдаг. Аюултай тос нь ургамлын гаралтай шингэн тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулсан буюу устөрөгчөөр баяжуулсан тосыг хэлэх ба үүнийг транс өөх тос гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл транс өөх тос гэдэг нь тосны бүтцэд устөрөгчийн атомыг нэмснээр ханасан буюу илүү хатуу хэлбэрт оруулсан тос гэсэн үг. Транс тосыг үйлдвэрийн аргаар хатуу хэлбэрт оруулж гарган авдаг учраас бидний эрүүл мэндэд муу нөлөөтэй. Шингэн тосыг ингэж тасалгааны хэмд хайлахааргүй хатууруулснаар масло, маргарин бүхий бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах, үнийг нь хямдруулах, амтыг нь сайжруулах боломжтой болж, хүн төрөлхтөн өргөн хэрэглэсээр иржээ.

Тиймээс ханасан болон транс тосны хэрэглээг аль болох багасгах шаардлагатай. Эдгээр нь эрүүл мэндэд цусны даралт болон цусан дахь холестерины хэмжээг ихэсгэж, судасны хатуурлаас сэргийлдэг бодисын хэмжээг бууруулдаг. Энэ нь зүрх судасны өвчин, цус харвалт, үргүйдэл, чихрийн шижин болон зарим төрлийн хорт хавдраар өвдөх эрсдлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй.

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаа:

-МОНГОЛД ТРАНС ӨӨХИЙГ ЗОХИЦУУЛАХ СТАНДАРТ БАЙДАГГҮЙ-

Монгол улсын сургууль, цэцэрлэгүүдэд энэхүү транс өөхний хэмжээг бууруулах шаардлагатай байгаа тухай Нийслэлийн Засаг дарга болон бусад холбогдох хүмүүст зөвлөмж өглөө. Ингэснээр сургууль цэцэрлэгүүдийн транс өөх тосны асуудал ойрын үед цэгцрэнэ гэдэгт итгэлтэй байна. Харин хамгийн ноцтой асуудал бол хоолны газрууд, ресторан, хоол үйлдвэрлэгч нар энэ транс тосны хэрэглээг бууруулах шаардлагатай байна. Гэвч тус өөх тостой холбоотой нэгдсэн стандарт байхгүй учраас хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болоод байна. Одоогоор энэхүү стандартыг боловсруулж буй ч, нилээдгүй цаг хугацаа шаардагдах бололтой.

Иймд стандарт гарах хүртэл иргэн бүр транс өөхнөөс татгалзаж, хэрэглээгээ бууруулахыг уриалж байна. ДЭМБ-аас нийт хүн амыг өдрийн хэрэглээндээ транс өөхийг 2 граммаас хэтрүүлж болохгүй гэж үзэж байхад, зарим орнууд 100% хориглосон байдаг. Одоогийн байдлаар Австри, Канад, Бразил, Швед, Англи зэрэг олон оронд транс өөхний хэмжээг зааж, бүтээгдэхүүний шошгон дээр заавал тэмдэглэгээ хийх болсон. Гэтэл манай улсын дэлгүүрүүдэд зарагдаж буй бараа бүтээгдэхүүнүүдэд транс өөхний хэмжээг огт тусгаж өгөөгүй.

Транс өөх ургамлын тосонд байдаггүй. Учир нь шингэн тосонд транс өөх байдаггүй бөгөөд ургамлын тосыг химийн урвалд оруулж үзэхэд масло шиг болж үлддэг. Харин транс өөх бол боловсруулагдах нь удаан, хүний биеэс шимэгдэх нь удаан, бодисын солилцоонд сөрөг үр дагавар үзүүлдэг. Тухайлбал, үйлдвэрийн аргаар шарж боловсруулсан боов боорцог, хоолнууд, бялуу, тос тосон бүтээгдэхүүн, маргарин, жигнэмэг, бэлэн гоймон, зайрмаг, хүүхдүүдийн хамгийн их идэх дуртай шарсан төмсөнд маш их хэмжээгээр агуулагддаг юм. Транс өөхийг нэг удаа идэхэд л организмаас хоёр жилийн дараа гадагшилдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *