Categories
мэдээ нийгэм

Өрсөлдөх чадвараараа Монгол Улс 103-р байрт оржээ

Өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас Монгол улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг “хангалтгүй байна” гэсэн судалгаагаа танилцууллаа. ННФ-ын Эдийн засгийн хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамын танилцуулсан судалгааг хүргэе. Дэлхийн 140 гаруй орноос манай улс 10 гаруй тулгуур үзүүлэлтээр эхний 50-д багтсан байна.

Тухайлбал:

-Цалин хөлс тогтоох уян хатан байлаар 9-р байр

-Хөрөнгө оруулагчийн хамгаалалт гэсэн үзүүлэлтээр 14-р байр

-Татварын нийт хувь хэмжээгээр 22-р байр

-Бизнес эрхлэгчдийн шаардагдах журмын тоогоор 38-р байр

-ДНБ-үүнд эзлэх хувь хэмжээгээр 44-р байр

Мөн өрсөлдөх чадварын индексийн судалгаагаар улс орнуудыг хөгжлийн гурван түвшинд хуваан ангилдаг.

Үүнд:

1. Доод түвшний хөгжилтэй улс орнууд

2. Үр ашигтайгаар суурилсан эдийн засагтай улс орнуу

3. Инновацид суурилсан эдийн засагтай улс орнууд буюу дээд түвшний улс орнууд багтдаг.

Монгол улсын хувьд доод түвшний хөгжилтэй улс орнуудын түвшинээс үр ашигтайгаар суурилсан эдийн засагтай улс орнуудын түвшин рүү шилжиж байгаа. Энэ ангилалд нийт 16 улс багтдаг. Тухайлбал, Азербайжан, Бутан, Казакстан, Кувейт зэрэг улсуудыг дурьдаж болно. Манай улс цаашид институтын чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил зэрэг үзүүлэлтийг сайжруулах нь өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Бизнес эрхлэхэд саад болж байгаа хүчин зүйлсийг бизнесийн удирдах ажилтнуудын дунд явуулсан судалгаа болон статистик мэдээнээс харахад:

-Засгийн газрын тогтворгүй байдал

-Төрийн хүнд суртал

-Санхүүжилт авах боломж сул

-Инфляци

-Мэргэшсэн боловсон хүчний дутагдал

-Бодлогын тогтворгүй байдал гэж тодорхойлжээ.

Дэлхийн 140 орныг өрсөлдөх чадварын индексээр нь жагсаахад Швейцарь, Сингапур, АНУ, Герман, Итали зэрэг улсууд түрүүлсэн. Энэ жагсаалтанд БНХАУ 28-р байранд, ОХУ 45-р байранд, Монгол улс 103-р байранд эрэмбэлэгдсэн байна. Сүүл мушгиж буй энэ тоон үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс төдийлөн дээшлээгүй байгаа бөгөөд цаашид дээшлүүлэхийн тулд бодлого шийдвэр болоод Засгийн газрын тогтвортой байдлыг хүсч байна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *