Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр төвийн нутгаар шороон болон цасан шуургатай

Өнгөрсөн
шөнө нутгийн баруун урд хэсэг буюу Говь-Алтай болон Завхан аймгийн өмнөд
хэсгийг хамарсан шороон болон цасан шуурга өнөөдөр төвийн бүсийн нутгаар дайран
өнгөрөх төлөвтэй байна. Тодруулбал өнөөдөр Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор,
Архангай, Булганы өмнөд болон Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20
метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас
анхааруулж байна. Өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг Өнөөдөр Улаанбаатарт 17 хэмийн
дулаан, үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-аас 10 метр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *