Уншигч захиалагчдынхаа тоогоор ямагт тэргүүлдэг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ. Энэ дугаарын нийтлэлүүдийн заримыг нь тоймлон хүргэе.
22-ын товчооны ойролцоо шинээр байгуулагдсан авто цогцолбор руу техникийн захуудыг аравдугаар сарын 1-нээс нүүлгэн шилжүүлэхээр болсон. Тэгвэл “Да хүрээ” зах дээр автомашины худалдаа эрхэлдэг иргэд уг шийдвэрийг эсэргүүцэж, нүүх ямар ч боломжгүй гэдгээ илэрхийлэн тэмцсэн. Энэ тухай Өдрийн сурвалжлагаас тольдоорой.
Мөн тэргүүн нүүрнээс МАН-ын дарга М.Энхболдын ярилцлагыг эхлүүлэн ушаарай. Цаг үеийн халуун сэдвийн хүрээнд өрнөсөн түүний ярилцлага сонирхолтой байх болно.
“Улс төр” нүүрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн НҮБ-ын Ассамблейн чуулганы санал шүүмжлэлд хэлсэн үг, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан, шатахууны үнэ 60 төгрөгөөр хямдарч эхэлсэн тухай Уул уурхайн сайд Р.Жигжидийн мэдээлэл, цалин нэмэхгүй байхыг хэн хэрхэн уриалсан зэрэг мэдээлэл багтсан байна. Мөн Судлаач бичиж байна буланд “БНХАУ-ын зөөлөн хүчний бодлого ба Таван толгойн орд” нийтлэлийг унших боломжтой.
Нийтлэлийн бодлогоороо нийгэмд жин дардаг алдарт “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддогийн Монгол Улсын хүний гавьяат эмч З.Мэндсайхантай хийсэн ярилцлагыг толилуулж байна.
“Баримт, үйл явдал” нүүрт Эрүүл мэндийн хөгжлийн газар лицензийн шалгалтыг бизнес болгож байгаа тухай асуудлыг хөндсөн байна.
“Дэхийн мэдээ” нүүрээс “Forbes” сэтгүүлээс зарладаг Америкийн тэргүүн баячуудын жагсаалтыг сонирхоорой. Б.Обама Р.Кастро нар түр саатаж гар барьсан тухай, НҮБ-ын тусламж болгон 1.8 тэрбум ам.доллар өгөхөөр болсон, хурууны хээгээр хүний гарал үүслийг тодорхойлж болдог болсон зэрэг мэдээллүүдийг тольдоорой.
“Ардын цолтон” нүүрнээс Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан гуайн сонирхолтой ярилцлагыг үргэлжлүүлэн уншаарай.
“Эдийн засаг” нүүрт нийслэл хот иргэдээс нэг хувийн татвар авдаг болсон тухай нийтлэл хэвлэгдлээ. Нийслэлийнхэн зөвхөн өдрийн хоол идсэний төлөө төрд таван тэрбус төгрөг зүгээр өгөх юм байна. Энэ тухай “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас дэлгэрүүлэн унших боломжтой.
“Томилолт” нүүрт Улсын арслан Э.Оюунболдын төрсөн гэр, аав, ээж нь хөөрөлдсөн энгүүн сайхан ярилцлага, нийтлэлийг “Өдрийн сонин” цувралаар уншигчдадаа толилуулж байгаа билээ. Өнөөдрийн дугаарт залуу арслангийн аав Д.Энхтөгсийн ярилцлагыг уншаарай.
“Өөрөөс нь…” нүүрт улс төр судлаач, филисофич С.Молор-Эрдэнийн ярилцлага нийтлэгдлээ. Түүний ярилцлагын эхлэл мягмар гаргийн дугаарт уншигчдад хүрсэн билээ.
“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ