Categories
мэдээ нийгэм

Тендерийг будлиантай явуулсан АМГ-ыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ

“Баян газар” компаниас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд “Өнгөрсөн баасан гаригт нэг тендерийн сонгон шалгаруулалт болсон байгаа. Энэхүү шалгаруулалтын урилга дээр ирүүлсэн саналыг “АМГ –ын даргын тушаалаар батлагдсан комисс нь Уул уурхай сайдын 2015 оны аравдугаар тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу үнэлнэ” гэж заасан байгаа. Гэтэл үнэлгээ хийхдээ Уурхайн сайдын 2015 оны зургадугаар сарын 29-ны өдрийн 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон журмын дагуу үнэлгээ хийж, зарим компаниудыг үндэслэлгүйгээр сонгон шалгаруулалтаас шууд хассан. Үүнийг хууль бус үйлдэл гэж байгаа. Материалыг 17 цаг хүртэл хүлээж авна гэж зарласан байсан. Гэвч цагтаа аваагүй, ахлах мэргэжилтэн Г.Пүрэвжав “Та нар хүлээж бай гэж хэлчихээд өрөөнийхөө хаалгыг хаачихаад гадаа гараад тамхи татаад зогсож байна.Төрийн ажлыг ингэж хууль бусаар хиймээргүй байна. Сонгон шалгаруулалтыг хууль бус явуулах байсал бол ил тод зарлах шаардлагагүй шүү дээ. Ашигт малтмалын газрын дарга хууль бус үйлдэлээ зогсоох хэрэгтэй. Бусад компаниудад шударга өрсөлдөх боломжоор нь хангах хэрэгтэй байна. Энэхүү зөрүүтэй үнэлгээнээс болж арав гаруй компани материалаа үнэлүүлж чадаагүй” гэлээ. Улмаар энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар болсноо мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *