Барилга, хот байгуулалтын яамнаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувьд хүргэхээр болсон. Харин тус салбарын сайд өөрчлөгдсөнөөр энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь хүлээлт үүсгээд байгаа. Тэгвэл энэ талаар салбарын сайд З.Баянсэлэнгэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Тэрээр “Урьдчилгаа 10 хувийг төлөөд орон сууцанд орох хүмүүсийн судалгааг гаргах, Монголбанк, Сангийн яамтай уулзаж, ажлын хэсгийг шинэчлэн байгуулахаар ажиллаж байна. Өмнөх сайдын ажилд учир дутагдалтай зүйлүүд байна. Гэхдээ шууд үгүйсгэх нь хувь улстөрчийн хувьд ёс зүйгүй асуудал болно. Цаашдаа засч, залруулах зүйлс байвал түүнийг нь хийгээд явна. Ерөнхийдөө нарийн тооцоо, судалгааг хийлгүйгээр олон нийтэд зарласан нь өөрөө алдаа болсон юм болов уу гэж харж байгаа” гэжээ.