Categories
мэдээ нийгэм

ӨНӨӨДӨР: Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн танилцуулга, худалдаа болно

09:00 цагт: Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган Монгол-Японы төвд үргэлжилнэ.


10:00 цагт: “Их хотын барилга 2015” үзэсгэлэн МҮЭСТО-нд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд: Шинэ орон сууц, ББСБ, Барилгын туслах материалын худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон холбогдох албаны хүмүүс оролцож тууз хайчлах үйл ажиллагаа болно.


10:00 цагт: Улаанбаатар хотод тоон телевизийн шилжилт хэрэгжихтэй холбоотойгоор МТШХХГ нь иргэд олон нийтэд тоон телевизийн талаар мэдлэгийг түгээх “Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн танилцуулга, худалдаа”-г өөрийн байранд зохион байгуулна. Утас: 89007417, 96098985


10:30 цагт: НҮБ-ийн төрөлжсөн 3 байгууллага хамтран хэрэгжүүлдэг НҮБ-ын UN-REDD (Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах) Хөтөлбөрийн хүрээнд манай улсад хэрэгжих Монгол орны Үндэсний UN-REDD хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа БОНХАЖЯ-нд болно. Энэхүү хөтөлбөрийн баримт бичигт Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, НҮБ-аас манай улсад суугаа суурин зохицуулагч, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч, хатагтай Биате Транкман нар гарын үсэг зурна. Утас: 260718, 99106727


11:00 цагт: “Мэргэжлийн сургалт амжилтын үндэс” ур чадварын анхдугаар уралдаан Тусгаар тогтнолын талбайд эхлэнэ. Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэснйи төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар хамтран зохион байгуулах уг уралдаан ажил олгогчдод чадварлаг ажилтныг санал болгох, тэднийг сурталчлах зорилготой юм. Утас: 91915340


11:00 цагт: Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамьянгийн “Чингис, Өгөдэй, Хубилай сэцэн хаан”-ы романы нээлт Хүүхдийн номын ордонд болно. Утас: 98119897


11:00 цагт: Их Британи улсын соёлыг таниулах, хоёр орны хоорондын харилцааг бэхжүүлэх зорилго бүхий “GREAT BRITISH FAIR” соёлын өдөрлөг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн “Хар сувд”-д болно.


11:00 цагт: Ой модны салбарын ажилчдын өдрийг угтан БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн зэрэг албаны хүмүүс БОНХАЖЯ-ны “Хаан танхим”-д хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99906083, 260718


11:00 цагт: Чингэлтэй дүүргийн 17-р хорооны гахай савдагт уулын өвөрт тус дүүргийн иргэдийн баярын өдөрлөг болно. Энэхүү арга хэмжээний үеэр дүүргийн иргэд, өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, урлаг спортын арга хэмжээ зохиогдоно.


11:30 цагт: Нарны зам дагуу байрлах “Саруул” төвийн урд “Мөнхийн үсэг” группын байранд “Азхур” номын их дэлгүүрийн нээлт болно. Утас 8900983


12:00 цагт: ХУД-ийн Соёлын ордонд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ХУД-ийн 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан, Арцатын аманд амьдардаг 106 иргэдэд газар ашиглалтын гэрчилгээг гардуулна. Утас: 99906083, 260718


12:30 цагт: “Хүсэл зорилгоо нэгтгэе”, “Хохирогчдын холбоо”, “Иргэний шударга шүүх” ТББ-аас Өршөөлийн хуулийн талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13:00 цагт: Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр зохион байгуулдаг “Шилмэл мал 2015” үзэсгэлэн худалдаа Яармагийн дэнжид зохион байгуулагдана. Утас: 88849716, 99072224


14:00 цагт: Дэлхийн багш нарын баярын өдрийг угтсан “Гар бөмбөг”ийн тэмцээн нийт их, дээд сургуулиудын багш нарын дунд зохиогдоно. Арга хэмжээний нээлт ШУТИС-ийн спорт зааланд болно. Утас: 89007655, 99188414, 99957907


17:30 цагт: Жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн “Маш нууц” уран сайхны киноны нээлт “Тэнгис” кинотеатрт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *