“Чингис хаан” нисэх буудлаас өчигдөр өглөө 09:00 цагт хөөрөх ёстой байсан Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэг техникийн саатлын улмаас хойшилжээ. Нисэх буудлын зүгээс нислэг үйлдэх байсан онгоцонд техникийн саатал гарсан учраас зорчигчдыг 14 цаг хүртэл хүлээхийг хүссэн байна.
Өчигдөр 14:00 цагт жижиг онгоцоор нислэг үйлдэж, Сөүл рүү нисэх байсан зорчигчдоос 36 хүн суудал хүрэлцэлгүй үлджээ. Тэдгээр зорчигчдыг өнөөдрийн нислэгээр явуулахаар болж, нөхөн төлбөрт 100 ам.доллар өгсөн байна.