Хаалттай нийгмийн улаан армид болж өнгөрсөн ч хав дарагдсан “Маш нууц” үйл явдлыг өгүүлэх “Маш нууц” уран сайхны кино маргааш бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. 1970-аад оны үед цэрэг эрсийн гурван жилийн амьдрал юуг өгүүлдэг байв, социалзмын үед ямар асуудлыг нуун дарав зэрэг тухайн үеийн бодит амьдралаас сэдэвлэн кино зохиолыг Т.Төмөр-Очир зохиолч бичжээ. Кино зохиол, зураг авалт эхэлтлээ хоёр жилийн хугацаанд бичигдэж, хянагдсан байна. Харин киноны ерөнхий найруулагчаар СТА О.Бат-Өлзий, нэгдүгээр найруулагчаар хүү Б.Тамир, ерөнхий продюсероор эхнэр МУАЖ С.Сарантуяа нар ажиллажээ.