Categories
мэдээ спорт

Монголын баг Японы хөл бөмбөгийн багт 0:17 харьцаагаар ялагдлаа

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуудаг 16 хүртэлх насны АШТ 2016 онд Энэтхэг улсад болно. Шар тивийн Зүүн бүсийн “К” хэсгийн тоглолт өчигдөр Монгол-Японы тоглолтоор Улаанбаатар хотод эхэллээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр болсон энэхүү тоглолтод манай багийн тамирчид өрсөлдөгчийн хаалганд нэг ч бөмбөг оруулж чадаагүй бол Японы баг 17 оноо авсан юм. Монголын өсвөрийн шигшээ баг маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо Хонконгийн багтай хийх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *