УИХ дахь МАН-ын
бүлэг Төрийн ордны “Б” танхимд ээлжит бусаар хуралдаж байна. Тус намын бүлэг
хуралдах болсон шалтгаан нь Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй
холбоотой байж магадгүй гэнэ. УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр Өршөөлийн
хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, үүнтэй холбоотойгоор
Өршөөлийн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байгаа. Эл хуулийг
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ц.Оюунбаатар гишүүнээр
ахлуулсан ажлын хэсэг өчигдөр боловсруулан хэлэлцсэн. Гэвч энэ шатанд дахин
хэдхэн хүний эрх ашгийг хамгаалах аястай төсөл болон хувирч, түүнээс болж
маргаан гарсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс цөөнхийн бүлэг энэ асуудалд ямар
байр суурь баримтлах тал дээр хуралдаж байгаа бололтой.