Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

Үндэсний өдөр тутмын брэнд хэвлэл “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар танд 20 нүүрээр хүрч байна.

Сонины тэргүүн нүүрнээс УИХ-ын ээлжит бус чуулганыг эхлүүллээ. Мөн жуулчдын дургүй орнуудын жагсаалтыг Монгол тэргүүлсэн тухай нийтлэл таны анхаарлыг татах болно. Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэж байгаа цөөн гишүүний нэг бол Ц.Оюунгэрэл. Тэрбээр өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийнхөө байр суурийг илэрхийлэхдээ “Хэн нэгэнд таалагдахын тулд хоригийг дэмжих албагүй” гэсэн билээ. Тэгвэл түүний ярилцлага лхагва гаригийн энэ дугаарт нийтлэгдлээ. Өршөөлийн хуулийн хоригийг эсэргүүцэж буй Ц.Оюунгэрэл гишүүний ярилцлагыг зөвхөн “Өдрийн сонин”-оос унших боломжтой.

Улс төр нүүрт УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан, Засгийн газрын ээлжит хуралдаанаар юу хэлэлцсэн тухай мэдээллүүдийг дэлгэрэнгүй нийтэлсэн байгаа. Мөн ОХУ Хятад руу нарийн царигтай төмөр зам тавихаар болсон тухай мэдээллийг энэ нүүрнээс уншаарай.

Баримт, үзэл бодол нүүрт лхагва гариг бүр Баабар ингэж өгүүлэв булан тогтмол гардаг билээ. Энэ удаад Баабар “Хямралд автсан Монголын одоо ба ойрын ирээдүйн зураглал” нийтлэлдээ юун тухай өгүүлснийг “Өдрийн сонин”-оос тольдох боломжтой.

“Өдрийн сонин”-ы брэнд булангуудын нэг бол “Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь” юм. Энэ удаад махны асуудлыг хөндөн бичиж байгаа билээ. Энэхүү эрэн сурвалжилсан нийтлэлийг өнөөдрийн дугаараас үргэлжлүүлэн уншина уу.

Дэлхийн мэдээ нүүрт Европын Холбооны гишүүн орнууд хилийн хяналтаа чангатгалаа, Японд Асо галт уул идэвхжжээ, Си Жиньпин, Б.Обама нарын уулзалтын тов тодорхой бус байна зэрэг олон улсын анхаарал татсан үйл явдлуудыг тусгалаа.

Нийгэм нүүрнээс өчигдөр дотоодод өрнөсөн үйл явдлуудын чухлыг нь багтаалаа. Монгол залуус удахгүй далайн тээвэрт Панам улсын далбаатай БНСУ-ын усан онгоцоор далайн тээвэрт гарах ажээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн байгаа.

Энэ дугаарын нийтлэлүүдээс онцлон дурдвал Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр, “Балддорж” сангийн нарийн бичгийн дарга Б.Баярмагнай нарын ярилцлагыг уншигчдадаа толилуулж байна.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *