УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байгаа юм. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулснаар гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Өршөөлийн хуулиар УИХ шийдвэр гаргасан. Өршөөлийн хууль хэн нэгнийг алгачлаагүй. Би ажилчин гаралтай, малчин удамтай. Ерөнхийлөгч хориг тавихдаа алийг нь алагчилсан юм бол. 350 тэрбум төгрөгийн хохиролтой асуудал дээр “Жаст”-ын Батхүүгийн зэргийн их хэмжээний хохиролтой хэрэг яригдаад байна уу, эсвэл 30 орчим холбогдогчтой асуудлыг хамааруулсан уу. УИХ-д чиглэл өгдөг ямар суббъект байдаг вэ?
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:
-УИХ Үндсэн хуулийн дагуу хоёр эрх зүйн актаа хэрэгжүүлдэг. Өршөөлийн хуульд УИХ шийдвэр биш хууль батлах чиглэлээр хэрэгжүүлсэн. Ерөнхийлөгчийн тавьсан хоригт хүмүүсийг ялгаварласан заалт байхгүй. Насанд хүрээгүй хүүхдүүд, залуучуудыг хоригт өршөөлд хамрагдалгүй олноор үлддэг гэдгийг тодотгосон. Ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу хориг тавьсан. УИХ-д чиглэл өгөөгүй.
Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:
-Өршөөлийн хууль Засгийн газраас өргөн баригдсан. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт Д.Оюунбаатар гишүүн орж ажиллаж байгаа. Өнөөдрөөс шүүх шийдвэрээ гаргаад татвар, даатгалын торгуультай хүмүүс шийдвэрээ гаргаж хэрэгжүүлнэ.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж:
-Ялаас өршөөн хасах, өршөөлд хамруулахгүй байхыг аль зүйл заалт дээр хэрэгжүүлсэн бэ. Яагаад 5, 9 зүйл дээр Ерөнхийлөгч хориг тавиагүй вэ?
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:
-Хуулийн хоёрдугаар бүлэг өршөөл үзүүлэх хэлбэрт хамрагдаж байна. 9 болон 5.1 дүгээр зүйлд яагаад хориг тавиагүй гэвэл 4.1-т хамаараад явж байгаа. 5.1-т ял эдэлж байгаа хүмүүсийн ял хасагдахаар байгаа. Ялаас өршөөн хасах нь хуулийн 5 дугаа зүйл дээр байгаа.
УИХ-ын гишүүн Л.Болд: -Нэр зарлагдсан хоёр гишүүн байна. Ямар хэрэгт шалгаад байгаагаа хэлээгүй байгаа учраас чимээгүй байгаад байдаг. 2014 онд надад хэрэг тусгаарласан гээд байгаа. Он нь зөв биз. Надад холбогдуулан хэвлэлд бичээд байгаа Өмнөд Суданд цэрэг явуулахын төлөө 840 сая төгрөгийг банкнаас зээлсэн, ажилтан албан хаагчаа орон сууцаар шагнасан зэрэг нь ороод 30 тэрбум төгрөгт хамруулаад байна уу. Хэн нэг албан тушаалтныг хэрэгт хамруулах нь ямар хэрэгт хамаарах вэ? Энэ нь өршөөлийн хуульд хамрагдах уу? Надаас өмнөд Суданыг асууж байсан бол миний хажуу байцаалт өгч байсан уран бүтээлчээс киноны зардлыг нь асууж байсан. Ингэж болох уу. Засгийн газар огцруулах асуудал хэлэлцэх үед намайг прокурорт хэрэг нээсэн.
АТГ-ын дэд дарга Н.Нямдорж:
-Танд би мэдээллийг бичгээр явуулна. Хохирлыг хуулийн хүрээнд мөрдөн байцаагчид өөр нь цугласан мэдээ материал дээр тулгуурлаж дүнг нь гаргадаг.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Бидний баримталж байсан зарчимд улс төрчийн сонирхол орсон. Өмнөх зарчмаараа Өршөөлийн хууль гаргая гэхээр соц үеийн, дээр үеийн гээд байсан. Соц, дээр үедээ биш шударга ёсны зарчим л яригдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:–Монгол Улс алдсан, оносон хүндээ өршөөлийг өмнө нь ч үзүүлж байсан. Өмнө нь хориг тавьдаггүй байсан. Өнөөдөр парламентын, төрийн институцийн тогтолцоог харж байхад хариуцлагагүй зүйл байна. Өршөөлийн хууль улс төр дагуулсан хууль. Ажлын хэсэг дээр ажиллаж байгаа хүмүүс, ард түмнийг айлгадаг байгууллагын дарга нар нь биш орлогч нар нь байх юм. Дарга нар чинь хаана байна. Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш хууль хэрэгжих ёстой. Тэнд 2200 хүн хүлээгээд, хараад сууж байна. Яагаад хууль хэрэгжүүлэхгүй байна вэ? Хоригийн асуудал маргаантай байгаа. Өнөөдөр өгсөн материалаар акулууд нь чөлөөтэй, жараахайнууд нь баривчлагджээ. Зөвхөн уучлал үзүүлсэн Капла гэдэг хүн 70 тэрбум төгрөгийн асуудал үүсгэсэн.
Өөрөө болохоор улс оронд хохирол учруулсан хүнийг хэрэг хийсэн гэж шийтгэхээр зөв байдаг. УИХ өршөөлийн хууль батлахаар хориг тавиад байдаг гэлээ. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Швейцарь улсад томилолттой явж байгаа бол АТГ-ын дарга өнгөрсөн долоо хоногоос өвчний акттай яваа юм байна. Мөн Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хориг тавьсан зүйл заалтаас бусад нь хэрэгжиж байгаа байх гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх хариуллаа. Мөн Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Хориг тавигдсанаас бусад зүйл заалт хэрэгжиж байгаа. 40 мянган хүн жолооны үнэмлэхээ авсан. Торгуультай холбоотой асуудлаар шүүхийн захирамж гарсан. Яллагдаж байгаа хүмүүсийг өршөөлд хамруулах ажлыг хэрэгжүүлэх ажил ч хийгдэж байгаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Өнгөрсөн долоо хоногт АТГ-т УИХ-ын хоёр гишүүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэсэн бол өнөөдөр чуулганы хуралдаанаар нэг гишүүн шалгагдаж байгаа гэсэн байна. Үүнийгээ тайлбарлаарай. Хохирогчийн эрхийг яах вэ. Хуулинд мөнгөн хохирлыг барагдуулах ёстой гэс эн байгаа. Чуулганы танхим шүүхийн танхим биш. Шалгагдаж байгаа хэргийг олон нийтэд зарлаж болохгүй гэлээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр:
-Иргэдийн гаргасан өргөдлийн дагуу 2006 онд үүсгэсэн хэрэгт ямар нэг хохирогч байхгүй учир УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг сэжигтнээр тооцоогүй. 148.4 бол бусдын эд хөрөнгийг залилсан хүнд хэрэг. Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан. Тиймээс залилангийн шалгагдаж байгаа хэрэг замхарвал ноцтой байдал үүснэ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Өршөөлийн хууль гаргасан бол өнөөдөрт нь багтааж хэлэлц. Хүлээж байгаа хүмүүсийн асуудлыг хүйтрэхээс өмнө шийд. Нэгэнтээ өршөөл үзүүлсэн юм чинь хэрэг тус бүрээс нь 1-1,6 жил хасч болохгүй юу.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.