Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх нарыг шүүх хурал үргэлжилж байна

Албан тушаалаа ашиглаж, бүлэглэж улсаас онц их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэж байгаа Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд болж байна. Энэ хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар оролцож байгаа юм.

Шүүх хурал эхэлмэгц Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ хурлыг хойшлуулах хүсэлт гаргалаа. Харин шүүх бүрэлдэхүүн хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаж, хурал үргэлжилж эхэллээ. Мөн гэрчүүд болох Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” ХК-ийн захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо, н.Бямбадорж, н.Базарсүрэн, н.Мөнхчулуун нарыг шүүх хурлын танхимаас гаргаж, гэрчүүдийг тусгаарлалаа.
Шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *