Газрын теннисний “Их Дуулга” цуврал тэмцээний сүүлчийнх болох 42 сая ам. долларын шагналын сантай эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн номер-1 теннисчин Новак Жокович 6:4, 5:7, 6:4, 6:4 харьцаагаар Швейцарын Р.Федерерийг буулган авч аваргаллаа. Ийнхүү серб теннисчин энэ жилийн “Их Дуулга”-ын дөрвөн тэмцээний гуравт нь түрүүлж 2011 онд гаргаж байсан амжилтаа давтлаа. “энэ жил миний хувьд тун ч эвээлтэй, буянтай жил байж чадлаа. Би теннисний талбайд гаргасан амжилтаасаа гадна ханьтай болж үрийн зулай үнэрлэсэн жил байсан. Иймд урьд урьдынхаасаа илүү аз жаргалтай байна” гэж Жокович шагнал гардах мөчдөө хэлэв.
Б.Хулан