Categories
мэдээ спорт

Японы шигшээ баг Монголд иржээ

2016 онд Энэтхэг улсад зохиогдох Ази тивийн 16 хүртэлх насны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “К” хэсгийн тоглолтууд Монгол Улсад энэ сарын 16-20-нд зохион байгуулагдахаар болсон. Тэмцээний “К” хэсэгт Япон, Хонгконг гэсэн Ази тивийн хүчирхэг багууд багтсан. Япон улсын шигшээ баг Монголд ирж бэлтгэлдээ орлоо. Японы шигшээ баг тэмцээний эхний өдөр буюу 16-ны 17:00 цагаас манай шигшээ багтай тоглох юм. Такефусо Кубогоор ахлуулсан баг тамирчид ийнхүү хүрэлцэн ирж бэлтгэлдээ гарсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *