Categories
мэдээ спорт

Шатрын Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна

Энэ сарын 11-ээс ирэх сарын 5-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо явагдаж буй Дэлхийн цомын тэмцээнд В.Топалов, Х.Накамура, Ф.Каруана, А.Гири, В.Крамник, У.Со, Л.Аронян, С.Карякин, Дин Лижень нарын тив, бүсүүдээс шалгарсан 128 шатарчин олимпийн системээр өрсөлдөж байна.

Ингээд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний түүхээс сонирхуулж байна.

Дэлхийн шатрын холбоо 1988-1999 онуудад 6 удаа Гран-При цуврал дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдийг явуулж байжээ. 1998, 1999, 2000, 2002, 2004 онуудад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хасагдах журмаар зохион байгуулсан байна. Харин 2005 оноос хойш нэрийг нь өөрчлөн 2 жилд тутамд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулж иржээ.

Дэлхийн Шатрын холбоо тоглолтын стандарт тоглолтын цагийн хяналтыг 90 минутад 40 нүүдэл хийж, 15 минут нэмэгдэн нүүдэл бүрт 30 секунд өсөх журмаар тогтоосон байна. Харин тоглолтын харьцаа ижил гарсан тохиолдолд нэмэлт тоглолтоор ялагчийг тодруулахаар баталжээ.

Оролцогчдыг 5 тив болон бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс 90 тоглогч оролцуулахаар Үүнд: Европын 46 тоглогч, Америк 19 тоглогч, Ази, Номхон далайн 19 тоглогч, Африк 6 тоглогч.

ФИДЕ-ны ерөнхийлөгчийн 8 нэр дэвшигч, зохион байгуулагч орон 3 тоглогч, Дэлхийн Шатрын Холбооны рейтингээр 27 нийт 128 шатарчинг хасагдах журмаар тоглуулан ялагчийг тодруулахаар баталжээ.

Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний аваргууд

2005 он Ханты-Мансийск /ОХУ/- Л.Ароньян /Армян/

2007 он Ханты-Мансийск /ОХУ/ -Г.Камски /АНУ/

2009 он Ханты-Мансийск /ОХУ/- Б.Гельфанд /Израиль/

2011 он Ханты-Мансийск /ОХУ/ -П.Свидлер /ОХУ/

2013 он Тромсо /Норвеги/- В.Крамник /ОХУ/

2015 он Баку /Азербайжан/ -?

Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний шүүгчдийг оны эхэнд хуралддаг Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар томилдог. Энэхүү томилгоог хийхдээ олимпиад, дэлхий,тив, олон улсын тэмцээнд ажилласан туршлага, ур чадварыг харгалздаг байна. Манай улсаас анх удаа Олон улсын шүүгч Ц.Сайнбаяр “Стамбул-2012”, “Тромсо-2014” Дэлхийн шатрын олимпиадaд, “Тромсо-2013” болон “Баку-2015” Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд шүүгчээр ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *