Categories
мэдээ улс-төр

Р.Гончигдорж: Улсын Бага Хурал нь 1990 оны ардчилсан хувьсгалын гол үр дүн

Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2015.09.13. Ням гараг/ 11 цаг 45 минутад 55,3 хувийн ирцтэй эхэллээ.

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, 1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар, Улсын Бага хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар болон Улсын Их Хурлын харьяа байгууллагын дарга нар , Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад ажилтнууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцлоо.

Хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж хэлсэн үгэндээ, “ 25 жилийн өмнө 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж, Улсын Бага Хурлын гишүүд тангарагаа өргөж, Монгол Улсын Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Энэхүү ойг тохиолдуулан Хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулж, Улсын Бага Хурлын гишүүдийг өргөн оролцуулж байгаад Улсын Их Хурлын даргад талархсанаа Улсын Бага Хурлын гишүүдийн нэрийн өмнөөс илэрхийлье. Улсын Бага Хурал нь 1990 оны ардчилсан хувьсгалын гол үр дүн болж, БНМАУ-ын Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих дээд байгууллага гэсэн статустайгаар бий болсон түүхтэй. Тийм учраас Улсын Бага Хурлын үйл ажиллагааны нэг чиглэл бол ард түмний сонголт болсон 1990 оны ардчилсан хувьсгалын ололтыг хууль эрх зүйн хувьд нь энэ тэргүүнд ханган биелүүлэхийн төлөө ажилласан…” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *