Categories
мэдээ улс-төр

Улсын Бага Хурлын гишүүдэд тэмдэг, үнэмлэх гардуулан өглөө

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Улсын Бага Хурлын нийт 62 гишүүнд “Улсын Бага Хурлын гишүүн” тэмдэг, үнэмлэхийг өнөөдөр гардууллаа.

1990 оны долдугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулжээ.

Ийнхүү 1990 оны 09 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр манай оронд байнгын ажиллагаатай Парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсоноос хойш эдүгээ 25 жил болж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *