Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.09.11-ний өдрийн хурлаар батлав.
2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 14-ӨӨС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
09 дүгээр сарын 14-ний Даваа гарагт:
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
- Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
09 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлэг үргэлжилнэ.
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
09 дүгээр сарын 15-ны Мягмар гарагт 10.00 цагаас:
- Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;
- Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.
Жич: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8, 31.9-д заасны дагуу холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдана.