Онцгой байдлын алба хаагчид уурхайн шороонд дарагдсан хүнийг эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Булгийн эх” гэдэг газар алтны уурхайн шороонд А /28 настай, эрэгтэй/ шороонд дарагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 11-ний өдрийн 05:56 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дугаар ангийн зургаан албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд гарган авч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.