Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ сарын тэмцээн буюу Аки башё маргаашнаас Токио хотын “Кокугикан” ордонд эхлэх гэж байна. Барилдаан энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсын 10 бөх хүч үзэхээр болоод байна. Аки башёд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол Какүрюү М.Ананд баруун жигүүрийг манлайлан гарч барилдах ажээ. Харин гадаад орны бөхчүүдээс Гүржээс хоёр, Болгар, Египет, Орос, Бразил, Хятадаас тус бүр нэг тамирчин Макүүчи зиндаанд хүчээ сорин барилдах юм.