Categories
мэдээ нийгэм

Төрөлт буурчээ

Улсын хэмжээнд 2015 оны эхний найман сард 53872 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 54197 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 368, хүүхдийн тоо 389 буюу тус бүр 0.7 хувиар буурсан байна. Энэ оны 8 дугаар сард 6789 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6839 болж, амаржсан эхийн тоо өмнөх сарынхаас 272 буюу 3.9 хувиар, хүүхдийн тоо 267 буюу 3.8 хувиар буурчээ. Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2015 оны эхний найман сард 819 болж, өмнөх оны мөн үеийнхээс 14 хүүхэд буюу 1.7 хувиар өсч, 5 хүртэлх насандаа 975 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 9 хүүхэд буюу 0.9 хувиар буурчээ.

Нялхсын эндэгдэл энэ оны наймдугаар сард 92 болж, өмнөх сарынхаас 5 хүүхэд буюу 5.2 хувиар, 5 хүртэлх насандаа 110 хүүхэд эндэж, өмнөх сарынхаас 17 хүүхэд буюу 13.4 хувиар буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын
эндэгдэл 2015 оны эхний 8 сард 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл энэ оны 8 дугаар сард 13 болж, өмнөх сарынхаас 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх сарынхаас 2 хүүхдээр буурсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *