Categories
мэдээ нийгэм

Тариа хураалтын ажил жигдэрч байна гэв

Ургац хураалтын ажил улс орон даяар есдүгээр сарын 4-нд эхэлж, 8-ны өдрийн байдлаар 7782 га-г ангилан хадаж, 744 га-г цайруулж, 4953 га-г шууд хурааж нийтдээ 5697 га-гаас 5248 тонн үр тариа, 2604 га-гаас 4160 тонн тэжээлийн таримал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 1.9 хувьтай үргэлжилж байна.

Харин төмс, хүнсний ногооны хураалт харьцангуй эрт эхэлж, явц нь 12.9 – 17.1 хувьтай байна. Өнөөдрөөс ургац хураалтын ажил жигдрэх төлөвтэй байгаа. Улмаар аравдугаар сарын 15-ны өдөр гэхэд ургац хураалтын ажлыг улсын хэмжээнд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна.

Энэ онд хаврын тариалалтыг улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д хийсэн. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах дүн мэдээ гарсан.

Ус цаг орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 9 дүгээр сарын 11-нд зүүн зүгийн зарим газраар бороотой, 12-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байх төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *