1945 oны байлдааны ажиллагаанд ЗХУ-тай хамтран оролцож ялалт байгуулсанаас хойш 70 жил өнгөрч энэ жил тэмдэглэсэн ба энэхүү дайнд байлдаж явсан баатарлаг ахмад дайчиддаа төр засаг хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 152 дугаар зарлигаар ахмад дайчин Б.Хүү, С.Яринпэл, А.Буджав, Ж.Цэд-Иш, нар цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор , Н.Найдандорж, Г.Сүхбаатар, Д.Жанцандамба нар Цэргийн гавъяаны одон, 1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан. Өнөөгийн байдлаар Өмнөговь аймагт 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 7 ахмад дайчин энх тунх амьдарч байна. Мөн байлдаанд оролцсон ахмад дайчдад аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж мэндчилгээ дэвшүүлэн 2015 оны А/441 дүгээр захирамжаар тус бүрийг 500.000 төргөгийн нэг удаагийн мөнгөн тусламж үзүүллээ.