Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хууль бол хууль” фельетон хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа. Энэ өдрийн дугаарт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хууль бол хууль” фельетон хэвлэгдэн гарлаа. Нийслэлийн усны эх үүсвэр болсон гүний худгийн нэгийг нурааж барилга барихаар хашаа хатгасан гэх мэдээлэл “Өдрийн сонин”-д ирсэн юм. Уг мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг ажиллаж тухайн гүний худгийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлуудыг дэлгэлээ. Энэ сурвалжлагыг нэг болон дөрөвдүгээр нүүрээс уншиж сонирхоорой.
Уг дугаарт УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Ерөнхий сайд аа, миний ярьж байгаа мэдээллүүдийг худлаа гэж батлаад өгөөч” хэмээх ярилцлага нийтлэгдлээ. Түүнчлэн Уул уурхайн сайд асан Д.Зоригттой хийсэн “Эдийн засгийн өндөр өсөлт хөөс биш байсан” хэмээх сонирхолтой ярилцлага тавдугаар нүүрт гарсан юм.
Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Invest Hub Mongolia 2015”-аас бэлтгэсэн сонирхолтой сурвалжлагыг зургадугаар нүүрт хэвлэсэн. Өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарсан 19 настай охин галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай явдал болсон. Тус хэргийн эргэн тойрон дахь мэдээллийг долдугаар нүүрт хэвлэн хүргэж байна. Мөн дэлхий мэдээ буланд “Унгарт ойрын 10 хоногт 40 мянган дүрвэгч очно” хэмээх материал хэвлэгдлээ.
Сэтгэл эмзэглүүлэм нэг мэдээлэл бол загасыг тороор агнахаа болиод тогонд цохиулж хяддаг болсон байна. Түүнчлэн хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болсон байгууллага ажлын тайлангаа тавьжээ. Эцэг, эхчүүд болоод холбогдох байгууллагын хүмүүс анхааралдаа авах олон мэдээллийг багтаасан байна. Эдгээр мэдээллүүдийг 11 дүгээр нүүрээс уншаарай.
12, 13 дугаар дэлгээ нүүрт дуучин Б.Батмэндтэй хийсэн “Наадмын хаалтан дээр “Халуун элгэн нутаг” дууг 13 жил дуулж байна” хэмээх ярилцлага нийтлэгдсэн юм. Тэрээр дуучин төдийгүй “Бодлын хулгайч”, “Босуул” зэрэг кинонуудад дүр бүтээж үзэгчдийн сэтгэлд хүрсэн хүн билээ. Мөн “Монгол” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Г.Хонгорзулын “Үс, нүүр хоёр маань телевизийн өмч” ярилцлага хэвлэгдлээ.
Дэлхий нийтийн анхаарлын төвд буй асуудал бол Сирийн дүрвэгчдийн тухай мэдээллүүд юм. Тэгвэл “Солонгос афган хүүхдүүдийг асарсан шигээ Сирийн өнчин жаалуудыг ч өсгөж өгье” хэмээх нийтлэл 18 дугаар нүүрт хэвлэгдсэн юм. Түүнчлэн хэлмэгдүүлэлтийн хар шуурга нөмөрсөн он жилүүдийн гашуун түүхүүдийн нэгэн хууч хэвлэгдлээ. Энэ бол Р.Доржгочоотой хийсэн “Цэ-Ван зургаан хүүхэдтэйгээ баривчлагдаж шоронд нас барсан” хэмээх ярилцлага. “Өдрийн сонин”-ы нүүр бүрт уншууртай, сонирхолтой мэдээ материалууд багтсан болно. Мөн цаг үеийн үнэн зөв мэдээллүүдийг ч багтаалаа.

“Өдрийн сонин”-ыэрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *