Categories
мэдээ нийгэм

Тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэнэ

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-2 градус хүрч цочир хүйтэрэхийг анхааруулж байна. Энэ сарын 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 9-11-нд говь, талын нутгаар, 12-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *