Өнгөрсөн долдугаар сард Засгийн газар Зээлийн батлан даалтын сантай хамтран ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулж, үлдэгдэл 20 хувийг гаргахаар шийдвэрлэж баталсан билээ. Улмаар улсын хэмжээнд Өрхийн мэдээллийн нэгдсэн сан судалгаа явуулж, түүндээ үндэслэн тухайн өрхийн бүлгийг тодорхойлсон юм.
7-15 дугаар бүлгийнхэн бол Монгол Улсын дундаж давхаргын иргэд. Өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлэгт багтах өрх улсын хэмжээнд 294.000 гаруй, нийслэлийн хэмжээнд 102.000 орчим байгаа аж.
Журамд хамрагдаж 10 хувийн зээл авах иргэдийн зээл 30 хүртэл жилийн хугацаатай байх бөгөөд Хөгжлийн банкны баталгаатай тэнцэх хэмжээний төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа баталгаа дуусгавар болохыг журамд тусгажээ.
Тухайн өрх амьжиргааны төвшний үнэлгээгээр орон сууцны ипотекийн баталгааны журамд нийцсэн буюу 7-15 дахь бүлэгт хамаарч байгаа нөхцөлд программаас гарсан тодорхойлолтыг иргэнд өгч аймаг, дүүргийн нийгмийн халамжийн хэлтэст уламжлан хэлтсийн даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан тодорхойлолт гаргуулахаар аймаг, дүүргийн хэлтэс рүү явуулах аж. Харин дээрх бүлгүүдэд багтаагүй нөхцөлд аль бүлэгт хамаарч байгааг тодорхойлсон хариуг иргэнд гарган өгч зохих зөвлөмжөөр хангах юм байна.
Иймээс Засгийн газрын батлан даалтад хамрагдах боломж бий эсэхээ мэдэхийг хүсвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Өрхийн мэдээлийн нэгдсэн сан”-д хандан мэдээлэл авч болох нь. Банкуудын хувьд урьдчилгаанд нийт зээлийн 30 хувийн төлбөрийг шаарддагаараа шаардана. Харин энэ мөнгөний 10 хувийг төлөөд, 20 хувьд нь батлан даалт авах хүсэлтээ Хөгжлийн банкинд тавих аж. Урьдчилгаа 30 хувийн зээлд хамрагдсан иргэд 10 хувийн зээл рүү шилжих боломжгүй юм байна.
One reply on “10 хувийн урьдчилгаатай зээлд орох эсэхээ мэдэхийг хүсвэл “Өрхийн” мэдээллийн нэгдсэн сан”-д хандах аж”
and Puerto Morelos.セクシー下着Also on the horizon is the opening of the long-awaited Tulum airport,